сэтгэлд минь түмэн бодол эргэлдээд
сэмрээд байх ухаарлыг яалтай
дурлалд нэгэн залуу дуудаад
дуу болон зүрх гижигдээд
дураарай нисэх тэр аялгуу
дундуур итгэлийг минь дүүргэх гээд
дуугай бүгдийг инээгээд авах гэж
дуулгаваргүй зүрх хэдийнээ
дуслаад эхэлцэн би яахуу
эргэлзээ намайг бас ээрч
эхэлсэн хэрнээ айдас байхын
энэ бүгд хайр уу .............
би зүгээр дүүлэн нисмээр
дуу аялан инээмсэглэн суумаар
хорвоогоос тасраад хамт баймаар
хориглох сэтгэлээ нуугаад алхмаар
хайшаа ч юм түүндээ итгээд
хүслээ дагаад ирээдүйрүүгээ
хайрын төлөө.... би алхлаа



