2009-05-30 12:14:21
Хүлээлт чамайг минь хатуужуулна гэж итгэе
Хүсэл минь чамайг ухааруулна гэж найдъя
Хэнээс ч илүү чи надад хайртайг мэдэх болохоор
Хэзээд би чинийхээ л талд байдаг
Хатуухан хэлсэн үгийг минь
Хайрт минь чи ухаж ойлгоорой
Хайхрамжгүй хандсан хором мөчөөр
Холдон гансрах сэтгэлрүү минь өндийгөөч
Хэнийх ч биш чинийх гэх миний сэтгэл
Холоос чамайгаа харуулдан үгүйлдэг
Хонгор чамаасаа их юм хүсэхгүй ээ
Хамтдаа бүгдийг давах л гэсэн
Халуун итгэл хайр минь байхад
Хорвоод бид хайраараа л гоёно
Хол байгаа хайртай бүх хосууд даа сайхан ирээдүйг миний зүгээс хүсье.




Сэтгэгдэлүүд:
zorig bayarlalaa hu
Сэтгэгдэл үлдээх: